Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл мөн

. 2012-03-24 - Нийтлэл17

Ангилал: Нийтлэл
Супер ээж Жессика Алба Одууд | 2012 / 03 / 19 Хоёр хүүхэд төрүүлсэн Холливудын залуухан одод тийм ч олон байдаггүй. Ээж болсноосоо хойш илүү өөртөө итгэлтэй болсноо батлан ярих нэгэн үзэсгэлэнт бүсгүйн "LA Confidential" сэтгүүлийн энэ 3 дугаар сарын дугаарт өгсөн шинэхэн ярилцлагыг бид та бүхэнд хөрвүүлэн хүргэж байна. Тэр бол Жессика Алба. Супер ээж Жессика Алба Жессика Албаг 2008 онд анхны охин Онор Мэригээ тээж байхад ээж нь түүнд жирэмсэн байхдаа хэрэглэх ёстой бүтээгдэхүүнүүдийг зааж өгч л дээ. “Тэр надад ‘Чи одооноос үүнийг хэрэглэх ёстой, бас түүнийг хэрэглэх ёстой’ гээд л байсан.Мэдээж би хүүхэддээ хамгийн аюулгүй, эрүүл орчинг хүсч байсан л даа”гэж Жессика ярилаа. Гэвч Алба тэдгээр хүүхдэд зориулагдсан гэх бүтээгдэхүүнүүдийн химийн орцыг олж мэдээд “Шал утгагүй юм. Энэ чинь хууль бус л баймаар юм?” гэж бодсон гэнэ. Өнгөрсөн 8 дугаар сард Хэвэн Гарнер мэндэлж түүнийг хоёр охины ээж болгосон билээ. Дээрээс нь түүнд одоо шинэ төслийн “ээж” нь болох үүрэг ноогдоод байгаа гэнэ. Юу гэвэл тэр саяхан цахим худалдааны “The Honest” (honest.com) компанийг үүсгэн байгуулсан юм. Түүний компани ээжүүдэд зориулж ямар ч хор хөнөөлгүй, байгалийн гаралтай, чамин хүүхдийн хэрэглэл, живх, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, гэр ахуйн бараанууд борлуулж эхлээд байгаа аж. Албаг шинэ компанийнхаа тухай ярихыг сонсохнээ, тэр энэ төсөлд ямар ч шинэ киноны саналаас илүү ач холбогдол өгч байгаа нь тодорхой байв. “Ээж болсон минь л энэ шийдвэрт хүчтэй нөлөөлсөн дөө. Би анхныхаа хүүхдийг тээж байхдаа онлайн дэлгүүрүүдээр хэсч хүүхдийн бараа хардаг байсан юм. Тэр үед нялх хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүнүүдэд ямар их химийн бодис агуулагдаж байгааг хараад сэтгэл эмзэглэдэг байсан. Зарим нь бүр хорт хавдар, сэтгэл мэдрэлийн эмгэгт хүргэх бодисууд байсан гээч. Надад цаг зав хангалттай байсан учраас, бүх дэлгүүрээр нь хэсч байгаад хамгийн сайн барааг нь олж авдаг байсан л даа. Гэхдээ ихэнх ээжүүдэд тэгэх боломж байдаггүй. Тэгээд л надад ээжүүдийн найдвартай итгэж болох час хийсэн брэнд гаргах санаа төрсөн юм. Өхөөрдөм, экологид ээлтэй хүүхдийн хэрэглэлүүдийг гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээ. ” Жессика Алба ShoeDazzle, LegalZoom хоёрыг үүсгэн байгуулагч Брайн Ли, байгаль орчны мэргэжилтэн Кристофер Кэвиган нартай хамтарсан гэнэ. “Овъёосны шар өнгөтэй хайрцаг харах юм уу, дээр нь ногоон өнгийн навчны өнгөтэй савлагаатай байвал л бид экологид ээлтэй, эрүүл бүтээгдэхүүн гэж бодоод шууд авчихдаг. Гэхдээ савлагаан дээрх зураг бидэнд юуг ч нотолж чадахгүй.” Тэр эхнээсээ л энэ брэндийг өөрийгөө сурталчлах төдий болгохгүй гэдгийг мэдэж байжээ. “Намайг гэр ахуйн барааны компани нээнэ гэхэд хүн болгон галзуураа юу гэсэн харцаар харж байсан. Надаас үнэртэн юм уу, хувцасны брэнд гаргахгүй юм уу гэж асуухад нь би хүүхдэд зориулагдсан зүйл хиймээр байна гэж хариулсан. Тэр үед хүмүүс над руу бүр ч илүү гайхширсан харц шидэлж байсан” гэж хэлээд тэр инээлээ. Тэр бүтээгдэхүүн болгон дээрээ өөрийнхөө нэрийг гаргаж, бусад гэр бүлүүдэд “шахах”-ынхаа өмнө бүхнийг өөр дээрээ туршиж үзжээ. “Бүх бүтээгдэхүүний дээжээс би өөрөө туршиж үзсэн. Аюугүй, эрүүл байлаа гээд хэрэглэх боломжгүй бараа гаргаж болохгүй шүү дээ. “Ээж нарт хэрэглэхэд хялбар зүйлс л таалагддаг гэдгийг би сайн мэднэ.” Хэрэв та надаас Жессика Албагийн хамгийн сайн тоглосон 3 киног нэрлэхийг хүсвэл би эргэлзэлгүйгээр “Нүглийн хот”, “Миний доторх алуурчин”, “Machete” 3-ыг дурдах байсан. Эдгээр кинонуудад Алба эрч хүчтэй бүжигчин, зодоонч хүүхэн, биеэ үнэлэгч гурвын дүрийг гаргадаг юм. Алба өөрийнхөө биеийг сорьсон,аз туршсан дүрүүдэд юу юунаас илүү дуртай гэдгээ өөрөө хэлсэн. Тэгсэн хирнээ тэр “Valentine’s Day” мэтийн энгийн хүүрнэлтэй романтик кинонд ч тоглож, “Good Luck Chuck” мэтийн инээдмийн киног ч тоож, “Spy Kids: All the Time in the World” мэтийн гэр бүлийн кинонд ч дүр бүтээж, Escape from Planet Earth мэтийн хүүхэлдэйн кинонд ч дуу оруулж байсан. Түүнийг ямар уян хатан, олон талын авъяастай гэдгийг та дэлгэцнээс олон олж харсан байх. Сүүлийн үед хэтэрхий олноороо гарч ирээд байгаа, ахлах сургуулиасаа ч салаагүй яваа “жижигхэн оддоос” ялгаатай нь, Жессика хэдий нэр алдартай ч, лимузин унаж, салж нийлсэн дурлалын түүхэнд орооцолдож, паппарациудын эгдүүг огт хүргэдэггүй нэгэн. Тэр зүгээр л чадварлаг жүжигчин, ээж, эхнэр, сайхан сэтгэлт эмэгтэй юм. Зарим талаараа The Honest компанийг идэвхжүүлэх нь түүний хувьд ямар ч кинонд тоглохоос илүү хэцүү даалгавар мэт санагддаг аж. “Компани байгуулах нь миний хувьд галзуу хулгана дээр суух мэт л байсан. Энэ бүхэн бүтэхгүй мэт сэтгэгдэл олон төрж байсан. Урам хугарахгүй байхаас аргагүй үеүүд олон байсан ч эхнээсээ л энэ замаар явж эхэлсэн бол дуусгана гэж бодсон. Хань минь надад маш их түшиг тулгуур болсон юм. Тэр л намайг Брайн Литэй танилцуулж мөрөөдлийг минь бодит болгох хөшүүрэг нь болсон. Энэ бүхэн биелж байгаад би маш их баяртай байна.” Ээж болох нь үзэсгэлэнт жүжигчинд хэрэн нөлөөлсөн бол? “Надад эх хүн байхын бүх зүйл таалагддаг. Ийм их аз жаргал, хайр, баяр баясал байдаг гэдгийг ч би мэдээгүй явсан. Хальж асгарсан, цалгисан тийм их, хариу нэхээгүй хайр. Би хүүхэд төрүүлэхээсээ өмнө ийм зүйлийг мэдэрч байгаагүй. Эх хүн болно гэдэг миний эмэгтэй хүн болсныхоо хувьд туулж гарсан хамгийн утга учиртай зүйл. Би тэр үед л өөрөө өөрийнхөө үргэлж хүсч байсан хүн болсон. Би илүү их эрх чөлөөг мэдэрч, өөртөө итгэлтэй болсон. Энэ сайхан бодол санаа маань гэр бүлд минь ч нөлөөлсөн” Албагийн дараагийн кино төсөл бол Escape from Planet Earth 3D хүүхэлдэйн кино юм. Мэдээж жүжигчин хүн дуу оруулж байхдаа өмсөх хувцсандаа санаа зовох шаардлагагүй л дээ. Гэвч Алба бол угаас улаан хивсний ёслол болгон дээр юу өмсөж гарахаа мэддэг бүсгүй юм. “Би 12 настайгаасаа хойш л биендээ анхаарч эхэлсэн болохоор миний галбирт юу сайхан харагдахыг би мэддэг. Хувцас загвар ч гэсэн миний ажлын нэг хэсэг. Улаан хивсний фэйшн бол хүмүүсийн хүсэл мөрөөдлийн илэрхийлэл байх ёстой. Тэнд очоод л хүмүүсийн юу өмссөнийг харах сонирхолтой байдаг. Зарим нь гоё зохисон, зарим нь огт зохиогүй ч байх нь бий. Юу ч өмссөн сайхан харагддаг хүмүүс гэж тусдаа байна аа. Кэйт Мосс шиг ч юм уу.” Тэр дараа нь өөрийн хамгийн дуртай дизайнеруудын талаар ярилаа. “Prada, Diane von Furstenberg, Narciso Rodriguez, Tory Burch нарт би дуртай. Бүгдээрээ өөр өөрийнхөөрөө өвөрмөц, бас бүгд ерөнхий бодлого, брэндийнхээ онцлогийг хадгалж чаддаг. Тэд загварын чиг хандлагыг өөрсдийнхөө онцлогтой хослуулж хийдэг юм шиг санагддаг.” 30 настай ээж, эхнэр, жүжигчин, бизнес эрхлэгчийн хувьд түүний хувийн стил ямар юм бол? “Би тэр өдрийнхөө нөхцөл байдлаас шалтгаалж хувцасладаг. Би гэхдээ энэ тал дээр их өөрчлөгдсөн шүү. Би урьд нь тод өнгийн юм нэг их өмсдөггүй байсан юм. Гэвч би ээж болсноосоо хойш хувцаслалтандаа илүү их анхаарч, адал явдлыг хайх болсон. Яагаад гэвэл хүмүүс юу гэж бодох нь миний хувьд ач холбогдолтой байхаа больсон юм. Урьд нь би маш ичимхий нэрэлхүү байсан хэрэг. Залуу байхдаа би богино даашинз, өндөр өсгийт өмсөх дургүй байсан ч нас ахих тусам эмэгтэйлэг чанар минь давамгайлаад байгаа”
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 23 » Нийт: 52
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax