Таны хүүхэд ямар мэргэжилтэй болох вэ? Бид хүүхдээсээ том болоод ямар мэргэжилтэй болохыг нь олонтаа асуудаг. Хүүхэд эмч юмуу багш эсвэл цагдаа гэж хэлэхэд бид инээгээд өнгөрдөг. Гэтэл ингэх хэрэггүй ажээ. Хүүхэд хэзээ ч ямар нэг далд санаатай юм хэлдэггүй бөгөөд тэдний яриа жинхэнэ араншингийн илэрхийлэл байдаг. Хэрэв танай хүүхэд том болоод малчин, малын эмч, эсвэл аялагч болно гэх мэтээр ярьж байвал энэ хүүхэд амьд ба амьгүй байгалийг сэтгэлээс хайрладаг нэгэн юм. Тиймээс хүн ба малын эмч, геологч гэх мэт хүн байгальтай харьцах талын мэргэжил рүү чиглүүлбэл оновчтой болдог байна. Хэрэв хүүхэд зураач, тогооч, зохиолч, загвар зохион бүтээгч болно гэх юм бол тэрбээр бусдад зориулан шинийг бүтээх хооббитой ажээ. Тэгэхээр ийм төрлийн мэргэжилд залбал амжилт олно. Хэрэв хүүхэд бүжигчин, балетчин, телевизийн хөтлөгч жүжигчин болно гэж ярих юм бол түүнийг аль болох эртнээс олон нийтийн арга хэмжээнд оролцуулж нүүр хагалбал зохино. Эсвэл тэр тун сайн тамирчин болж мэднэ. Харин хүүхэд эмч, багш, цагдаа юмуу ерөнхийлөгч болно хэмээн ярьж байвал энэ хүүхэд лидер юм. Тиймээс бүр багаас нь хүүхдүүдийг зохион байгуулах, удирдахад нь байнга чиглүүлж туслах хэрэгтэй. Ийм хооббитой хүүхдүүд голдуу сайн бизнесмен болдог б
|