. 2012-03-24 - Зөвлөгөө 4
Хүүхдээ ой сайтай болгоё гэвэл
Хvн яагаад заримдаа Солонгос киноны баатрын нэр гэх мэтийн хэрэггvй зvйлсийг хэдэн сараар марталгvй явдаг атлаа чухал хэрэгтэй зvйлээ сонсоод таван минутын дараа мартчихдаг юм бэ? Цэцэрлэгт хамт явсан найз нараа санадаг ч танилцаад таван минут болж байгаа хvнийхээ нэрийг мартчихдаг вэ? Яагаад огт тохиромжгvй vед аль дивангалавын vед болсон явдал гэнэт санаанд ороод ирдэг юм бол? Энэ мэтчилэн хvний ой тогтоолтой холбоотой асуулт олон. Эдгээрт хариулахын өмнө ой тогтоол гэж юу байдаг, ямар бvтэцтэйг нь тодруулах хэрэгтэй. • Ой тогтоолт Ой тогтоолын механизмыг энгийн гэж болохоор. Тархи нь хэдэн тэрбум мэдрэлийн эсээс бvрддэг. Тархины нэг эс нь бусадтайгаа хамгийн багаар бодоход 10 мянга гаруй холбоосоор холбогддог. Эдгээр холбоос нь амьдралын туршид шинээр vvсэн, бас алга болж байдаг бөгөөд ой тогтоолтын vндэс нь юм. Харамсалтай нь ой тогтоолт заримдаа «олон ааш» гаргаж, эс хоорондын холбоос нь нэлээд удаан хугацаагаар алга болох нь цөөнгvй. Тухай бvр хэрэг болоод байдаггvй хэт их хэмжээний мэдээлэл бvрийг тархи тогтмол хадгалаад байхыг хvсдэггvй, тийм хэрэг ч байдаггvй. Улмаар тархи нь хуучин, хэрэгцээгvй болсон мэдээллийг байнга шинэ, илvv хэрэгцээтэйгээр сольж байдаг. Харин цус харвах, эсвэл гэмтлийн дараа ой тогтоолтын зарим хэсэг алдагдах нь өөр хэрэг. Хvчилтөрөгч, тэжээлийн бодис зэргийг өөртөө агуулж байдаг цус хvрэлцэхээ больсноос болж мэдрэлийн эс нь аажмаар vхэж эхэлнэ. Ингээд тээгч нь устаж vгvй болохоор ямар ч ид шид ашиглаад дээр бичигдсэн мэдээллийг сэргээх боломжгvй байдаг нь харамсалтай. Нас залуу байхад мэдрэлийн эс хоорондын холбоос маш хурдан vvсдэг давуу талтай. Тэр ч бvv хэл тархин дахь мэдрэлийн эсийн тоо нь төрөх vеийнхээс огт өөрчлөгддөггvй бөгөөд цаашдын 20 жилийн туршид тархи насанд хvрсэн хvний хэмжээнд хvрнэ гэдэг нь эс хоорондын шинэ холбоос vvсэх vйл явц юм. Ийм болохоор бага насанд суралцах хялбар байж, нас ахихын хэрээр шинэ холбоос vvсэхэд бэрхшээл vvсдэг болохоор ой тогтоолттой холбоотой элдэв асуудал тулгардаг. 25-30 насны vед шинэ холбоос vvсэх ба холбоос задрах гэсэн хоёр vйл явц бараг тэнцvv болдог болохоор бид мартаж байгаатайгаа адил хэмжээний зvйлсийг шинээр тогтоон авч байдаг. 50 гараад ирэхээр мэдрэлийн эсvvдийн задрал хурдасч, аажмаар vхэж эхэлдэг бөгөөд ахимаг насны хvмvvс 10 жил тутамд тархины бор давхаргаасаа 30 граммыг алдсаар 80 хvрэхэд тархи 100 грамм хөнгөн болдог. Энэ нь хэдэн тэрбумаар тоологдох холбоос, тэдгээрт бичигдсэн бvх мэдээлэл бvрэн алга болж байгаа гэсэн vг юм. • Тархиа цэнэглэ Тархины хэвийн ажиллагаанд зохистой хооллолт ихээхэн нөлөө vзvvлдэг. Ой тогтоолттой холбоотой асуудал тулгарсан, эсвэл ой тогтоолтоо алдахыг хvсэхгvй байгаа хvмvvс хоолны тусгай дэглэм баримтлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл амттай хоол бус харин хэрэгтэй хоолыг тvлхvv хэрэглэх. • Бэлтгэл -Оюун ухааны идэвхтэй ажил хийхийн өмнө өдөр тутмын жижиг ажлаас хөндийрч, хийх гэж байгаа ажил дээрээ анхаарлаа төвлөрvvлэх хэрэгтэй. -Дуртай хөгмөө тавьж, эсвэл булчин суллах дасгал хийх хэрэгтэй. -Хоолны дараа тархины vйл ажиллагааны идэвх буурдаг болохоор хэсэг азнах хэрэгтэй. -Болж өгвөл тодорхой цагуудад ажиллаж, өндөр ачаалалтай ажиллахын өмнө хэд хэдэн удаа хvчтэй амьсгалан бодолдоо өөртөө инээмсэглэх хэрэгтэй. Энэ дасгал нь шалгалт, олон нийтийн өмнө vг хэлэх зэргийн өмнө тун сайн тус болдог. • Эвшээ Хэд хэдэн удаа хэргээр эвшээ. Эвшээхдээ эрvvнийхээ vенд зөөллөн иллэг хийнэ. Эвшээхэд тархины хvчилтөрөгчийн хангамж эрс нэмэгддэг нь анхаарал төвлөрөхөд сайнаар нөлөөлдөг. Иллэгийг эвшээхтэй хослуулснаар эрvvний vеэс тархи руу явдаг олон тооны мэдрэлийн эсийн ажиллагааг идэвхжvvлж өгч байгаа юм. Энэ дасгалыг долоо хоногт 3-4 удаа хийнэ. • Бvжиг -Бvжиг нь тархийг амрааж, цэнэглэж өгдөг хамгийн шилдэг дасгалуудын нэг юм. Бvжиг нь хvнд таашаал өгч, олонтой харьцах боломж гаргадаг. Бvжиглэж байгаа хvн эргэн тойрноо байнга хянах хэрэгтэй болдог тул анхаарал төвлөрөл, хариу vйлдэл хийх хурд нэмэгддэг. Эргэлдэх хөдөлгөөн хийхэд тэнцвэрийн мэдрэмж, эвсэл сайжирна. • Мэдрэмж Янз бvрийн биет барьна. Хуруу, алгаа тэмтэрч хэлбэр, хийгдсэн эдийг нь мэдэрч, vнэрлэх хэрэгтэй. Машиныхаа тvлхvvрийг олон тvлхvvр дундаас хуруугаараа мэдэрч олох гээд оролд. Зурагтын удирдлагын товчлуурыг харалгvйгээр дарж, удирд. Эдгээр дасгалыг өдөр болгон хийснээр ерөнхий мэдрэмж нэмэгдэн, тархины vйл ажиллагаа идэвхжинэ. • Дасгал -Хөгжмийн аянд зvvн гараараа урагш, хойш эргvvлэн хөдөлгөнө. Дараа нь зvvн хөлөөрөө 10 удаа савчуулан хөдөлнө. -Зvvн гар, зvvн хөлөө нэгэн зэрэг урагш хойш хөдөлгөнө. Дасгалыг баруун хөл, баруун гараар давтана. 10 удаа. Биеийн зvvн хэсгийг ажиллуулснаар тархины уран сэтгэмж, төсөөллийг хариуцсан тал илvv идэвхтэй ажилладаг. Энэ дасгалыг өдөр болгон хийх хэрэгтэй. • Тоглоом -Шvдээ угаах, vсээ самнахдаа нөгөө гараа ашиглах гээд оролдоод vз. Цай уух, хоол идэхдээ ч солгой гараа ашиглахыг хичээгээрэй. Ингэснээр ердийн нөхцөлд арай бага ачааллагддаг хэсэг ажиллаж, тархины ерөнхий идэвх сайжирна. -Солгой гараараа бичих, хаалга онгойлгох, утсаар ярих, vдээсээ vдэх, товчоо товчлох дасгалыг тогтмол хийж байх хэрэгтэй. Энэ бvх дасгал таны ой тогтоолд сайнаар нөлөөлөх нь гарцаагvй.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|