Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл мөн

. 2012-03-24 - Зөвлөгөө 3

Хүүхдийн хайр сэтгэлийг шоолж болохгүй
Яагаад зарим эрэгтэй эмэгтэй хүүхдүүд хар багаасаа бие биедээ хайртай болдог юм бэ? Ер нь тэдний энэ мэдрэмжийг хайр гэж нэрлэж болох уу? Ийм хүүхдүүд бие биеэ харахаараа маш их баярлаж, бие биедээ зориулан гоёж, хүлээж, тэврэлдэж, тэр бүү хэл үнсэлцдэг. Томчуудын зарим нь шоолонгуй, зарим нь гайхсан байдалтай тэднийг харж зогсдог. Анхаарал Хэдий хүүхдийнх байлаа ч сэтгэл зүрх бүхэнд анхааралтай, хүндэтгэлтэй хандах ёстой. Ийм хүүхдүүдийн тухай ямар ч хар муу санаагүй хэлсэн наргиан хүртэл түүний сэтгэлийг хүндээр гэмтээж улмаар хэт ичимхий нэгэн болгож мэднэ. 4-5 настай хүүхэд дурлаж хайрлах ёсгүй, энэ бол тоглоом гэж зарим эцэг эх боддог нь алдаа. Ингэж боддогийн улмаас тэд хүүхдүүдээ бараг сүйт хархүү бүсгүй мэтээр тоглон ярьж том болоод суух эсэхийг нь асууж инээлдэж байдаг. Ингэж огт болохгүй. Иймэрхүү тэнэг тоглоомууд зожиг дорой нэгэн болж хүмүүжихэд шууд нөлөөлдөг. Ялангуяа хүүхэд өөрийн хайр сэтгэлийн тухай томчуудын хэн нэгэнд хэлэхэд цаадах нь бусдад дэлгэж ярих юм бол сэтгэцийн хүнд гэмтэл авдаг. Дараа нь хэнд ч итгэдэггүй, хэнд ч юу ч ярьдаггүй зожиг сул дорой нэгэн болно. Дэмж тусал Хүүхдийн шохоорхол нь үнэндээ бол эсрэг хүйстэнтэй харьцах анхны туршлага билээ. Хүүхэд эсрэг хүйсний хүнийг таньж үнэлж сурахаас гадна өөрөө бие даасан хүн гэдгээ мэдэрч эхэлж байгаагийн илрэл. Анхны шохоорхол хүүхдийн сэтгэлд гэгээн дурсамж болж үлдэхийн тулд энэ үйл явцад маш анхааралтай, болгоомжтой хандах ёстой. Хүүхэд хэдий бага байлаа ч түүний шохоорхол сэтгэл зүрхийг болох ёстой зүйл болж байгаа хэмээн хүлээн авч хүүхэд өөрийн мэдрэмжийн тухай чамтай илэн далангүй ярихуйц байх ёстой. Хүүхдийн шохоорхолд дургүйцэх, уурлах, хэт их гайхах гэх мэтээр сэтгэлийн хүчтэй хөдлөлд орж болохгүй. Эсвэл цаад хүүхдийнх нь тухай байнга асууж хүүхдийн хайрын сэтгэлийг хэт дэврээж бас болохгүй. Түүний сэтгэл зүрхэнд хөндлөнгөөс оролцох хэрэггүй бөгөөд өөрөө л учраа олохоор орхих ёстой. Харин хүүхэд янз бүрийн асуулт тавьбал дэлгэрэнгүй сайн хариулна. Ингэж чадвал та хоёрын хооронд итгэлцлийн харьцаа тогтож, чи түүнийг дэмжиж тусалж чадна. Заримдаа түүний хайр хариу хайргүй үлдэж мэднэ. Энэ үед хүүхдэд хэрхэн давахыг тайлбарлаж өгнө. Эсвэл өөр хүүхдэд яаж татгалзахыг ч зааж өгч болно. Хэрэв хүүхэд хайрласан хүүхдээ дууриагаад байвал үүнийг нь сануулж үргэлж өөрөөрөө үлдэх ёстойг ойлгуулна. Хүүхдийг багаас нь хэн нэгнийг өмчлөх үзэлд сурахаас сэргийлбэл зохино. Эс тэгвэл өнөөх хүүхдээ байнга харж манадаг, дагаж гүйдэг, бусдаас харамладаг болж хар багаасаа сэтгэлийн зовлон гэгчийг амсаж хүүхэд насны жаргалаа гээж ч мэднэ. Хүн болгон өөрийн хүсэл сонирхолтой байдгийг ойлгуулж, бас хэн нэгнийг өмчлөх боломжгүйг эвтэйхэн тархинд нь хийж өгөх нь эцэг эхийн үүрэг юм
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 42 » Нийт: 52
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax