. 2012-03-24 - Нийтлэл13
Дархлаа дэмжих витаминт жор
Эрүүл мэнд | 2012 / 03 / 01
Хавар болоод цаг уур дулаарсан ч, гадуур эдгэдэггүй ханиадын халдвар их байгаа. Дархлааны систем суларч эхэлдэг энэ улиралд гэрийн нөхцөлд хийх, байгалийн амтлаг хоолоор өөрийгөө ядарч сульдах, элдэв өвчин тусахаас хамгаалаарай.
Дархлаа дэмжих витаминт жор
Витаминтай коктейлын жор
• 1 аяга ус
• 1 хоолны халбага зөгийн бал
• 1 хоолны халбага лемоны шүүс
• 1/2 хоолны халбага нунтаг гаа
Бүх найрлагыг блендэрт хийгээд хольж коктейл болгоно. Энэ чихэрлэг ундаа нь ядарч сульдсан үед эрч хүчийг сэргээж, дархлааг дэмждэг.
Витаминтай амттаны жор
• 1 аяга хушга
• 1 аяга үзэм
• 1 аяага хатаасан абрикос
• 1 аяга хатаасан хар чавга
• 3 хоолны халбага зөгийн бал
Хоолны процессорт самар жимснүүдээ хийж нухашлана. Дээр нь зөгийн балаа хийж зөөлөртөл нь нухна. Өдөрт 2 хоолны халбагыг идээрэй. Энэ дархлаа сайжруулах амттаныг хүүхдэд өгвөл дуртай нь аргагүй иднэ.
Витаминтай салатны жор
• 2 киви
• 2 мандарин
• 1 жүрж
• 1 алим
• 1 гадил
• 1 хоолны халбага хэрчсэн хушга
• 2 хоолны халбага тараг, эсвэл цөцгий
Жимснүүдээ хальсалж хэрчээд, бүх найрлагыг хооронд нь хольж таваглана.
Витаминтай цайны жор
Нохойн хошууны үртэй цай:4 хоолны халбага нухсан нохойн хошууны үрийг 4 аяга усан дээр хийнэ. 15 минут буцалгаж, арван минут хөргөөд олгоно.
Aлимны цай: Хальслалгүй хэрчсэн 3 алимыг 4 аяга буцалж буй усан дээр хийнэ. Зөөлөн гал дээр 5 минут орчим буцалгана. Гал дээрээс аваад 30 минут орчим хөргөөд дээр нь зөгийн бал нэмж тэр өдөртөө ууж дуусгана.
Аньсны цай: 1 хоолны халбага аньсыг халбаганы араар нухаж байгаад дурын цайн дээрээ нэмж ууна.
Дээрх жорууд нь бүгд таны биеийг витаминжуулж, дархлааг дэмжих ба хаврын стресснээс хамгаалах шилдэг эмчилгээний хүнс болох болно.
Танд Гоолингоо таалагддаг бол Like дарахаа мартаагүй биз.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|