Энэ намар, өвлийн шилдэг загварууд
Загвар | 2011 / 10 / 26
Энэ намар өвлийн RTW цуглуулгын загваруудыг хоёр туйлд хувааж болно. Эхнийх нь биеийг цээжнээс, шилбэ хүртэл тэр чигт нь барьж, галбир гаргасан загвар. Haiider Ackermann-аас энэ хандлага тод "үнэртэнэ".
Энэ намар, өвлийн шилдэг загварууд
Харин хоёр дахь нь, түүний эсрэг буюу хүзүүнээс хөл хүртэл нэвсгэр, өргөн хувцаснууд. Alexander Wang-ын цув юу хэлэх гээд байгааг минь танд ойлгуулна. Үслэг, металл, амьтны арьсан гэсэн, энэ улирлын хамгийн гол 3 тренд ихэвчлэн холимог шинжтэйгээр орсон байна. Тод улаан, оюу ногоон, хамба хилэн ягаан, гэнэн ягаан зэрэг саяхныг хүртэл "мартагдсан" байсан өнгөнүүд эргэн сэргэсэн нь илт. Гэвч саарал, шаргал, хар зэрэг үндсэн өнгөнүүд ч бас "бууж өгөөгүй" хэвээр бололтой. Мөн ташуу, босоо, хөндлөн хагалбарууд хурц шийдэмгий төрхийг тодотгох аж. Гурвалжин, дугуй, аль эсвэл мөр дамнасан өргөн, шулуун энгэр энэ намар өвлийн загваруудад ноёлож байна.
Зургийн цомог | Нийт 48 зураг
|