Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл мөн

. 2012-03-24 - Зөвлөгөө 1

Хичээлдээ анхаардаггүй хүүхдэд ингэж тусална

Багш нар танай хүүхдийг хичээлдээ анхаардаггүй гэж шүүмжлээд байна уу? Энэ ч яахав. Чи түүнд хялбархан тусалж чадна. Таван ширхэг энгийн арга бий. Дээр нь бага шүүмжил. Тэгээд л болох нь тэр. Чи хүүхэддээ хичнээн хэлдэг билээ дээ. “Битгий өөр тийшээ сатаараад бай”, “Хичээлдээ л анхаар” гээд л үглэдэг. Хүүхдээ хичээлд анхааралтай болгохын тулд чи бүхнийг хийсэн байх. Ялангуяа нэгдүгээр ангийн хүүхэдтэй бол бүр ч их хичээсэн байж таарна. Гэтэл багш “Танай хүүхэд хичээлээ ерөөсөө сонсохгүй юм. Хичээлд ер нь их сонирхолгүй” гэхийг сонсоод ёстой урам хугарч таарна. Анхааралгүй хүүхэд гэдэг бол өөрөө хүсээд хичээлдээ анхаарахгүй байгаа хэрэг огт биш юм. Гагцхүү анхаарлаа төвлөрүүлэхэд тун хэцүү байгаа л хэрэг. Хичээл ном эсвэл тоглоомонд анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй хүүхдүүд байдаг. Тэд ямар нэг юманд анхаарах, элдэв журам заавар дагах чадвар маш багатай. Шинэ, тэр тусмаа өөрт нь таалагдахгүй зүйл дээр анхаарлаа хандуулахад бүр ч хэцүү байдаг. Харин сэтгэл судлаачид анхааралгүй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх 5 алхамыг заадаг байна. 1.Юманд анхаарал султай хүүхдэд өдрийн хуваарь гаргаж мөрдүүлж сургах хэрэгтэй. Хуваариасаа гажихгүй байхыг хянаарай. Мөн түүнийг ядрахаас сэргийлж байвал зохино. Учир нь хүүхэд ядрах үед өөрийгөө хянах чадвараа алдаж, улмаар анхаарал өөр тийшээ ханддаг. 2.Хүүхдийн анхаарал төвлөрөл эцэг эхийн хүүхэддээ хэр сонирхол тавьж байгаатай шууд холбоотой. Гэхдээ эцэг эх түүний алдаа биш харин амжилтыг сонирхох тусам хүүхэд илүү анхааралтай болж ирдэг байна. Тиймээс хүүхэдтэйгээ харьцахдаа эерэг талыг барьж хандана. Боломж гарах бүрт магтах хэрэгтэй. Анхаарал төвлөрөл шаардсан ямар ч юм хийсэн байлаа онцлон дурдаж сайшаах ёстой. Анхаарал төвлөрүлэх дасгал бүхий зүйлсийн тоонд эвлүүлдэг шоо, угсардаг тоглоомууд, загвар зохиох, уншлага, юм будах зэрэг орно. 3.Хүүхдэд даалгавар өгөхдөө хугацаа зааж байх хэрэгтэй. Эхний даалгавар биелүүлсэний дараа сая дараагийн даалгаварыг өгч байгаарай. 4.Хичээл давтуулахдаа хөнгөн ба хүнд хичээлийг сөөлжүүлэх хэрэгтэй. Эхлээд хэлний хичээл, дараа нь зураг, тэгээд тоо гэх мэт. Дундуур нь заавал завсарлага өгнө. Гэхдээ завсарлага бол тоглох цаг биш харин цаашид даалгавараа хийхэд хүчээ сэргээх цаг гэдгийг хар багаас нь ойлгуулаарай. 5.Эцэг эхчүүд хүүхэддээ туслахдаа хамгийн гол нь бие даан хийх хүсэл төрүүлэхээр тэгж туслах ёстой. Бага шүүмжилж, их дэмж. Хичээл дээр гаргаж байгаа их бага ямар ч амжилт байлаа гэсэн анхаарал төвлөрлийн тал дээр явуулж байгаа эцэг эхийн бодлогын ялалт гэдгийг хатуу ойлгоорой.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 44 » Нийт: 52
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax